Тагнуулын дуулиант явдал нь Москва, Вашингтоны харилцааны цаашдын хөгжилд ерөөсөө нөлөөлөхгүй. Үүнд шинжээчид ч тэр, америкийн Төрийн департамент ч тэр найдаж байна. Оросын аюулгүй байдлын албаны ажилтнуудын хөдлөшгүй баримттай барьсан, нон гратаар зарласан АНУ-ын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Фоглыг Москвагаас нутаг буцаасан. Үүгээр энэ түүх дуусна гэж шинжээчид итгэлтэй байна.

5-р сарын 15-нд ОХУ-ын ГХЯ дээр АНУ-ын Элчин сайд Майкл Макфолыг дуудаж ирүүлсэн. Энд ноён Элчин сайдад яамны ажилтнаар халхавч хийн, ажиллаж байсан АНУ-ын ТТГ-ын агент нь оросын тусгай албаны ажилтныг элсүүлэх гэж оролдсонтой холбогдуулан эсэргүүцэл илэрхийлсэн. ГХЯ –аас мэдэгдэлдээ, хөдлөшгүй баримттай саатуулагдаад байгаа америкийн дипломат нь ОХУ-аас ойрын үед гарч явах ёстой гэж шаардсан. ГХЯ Орос, Америкийн ерөнхийлөгч нар хоёр талын харилцан ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаа тэр мөчид гарсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Макфол сэтгүүлчидтэй уулзахыг хүсээгүй.

Аюулгүй байдлын албанаас ТТГ-ын агентыг мягмар гаригийн шөнө саатуулсан. Фогл нь оросын тусгай албаны нэгэн ажилтныг элсүүлэх гэж оролдсон. Америкийн тагнуул нь оросын иргэнд урт хугацаатай ажиллахыг санал болгон, нэг жилд нэг сая долларын санал тавьжээ. Фоглыг баривчлах үед илэрсэн “тагнуулын зэвсэг” манай үед нилээд сонинд тооцогдохоор байв. Хиймэл үс, нарны шил 2 ширхэг, луужин болон “Москвагийн атлас” олджээ. Мөн хамтран ажиллах шинэ агентын урьдчилгаа маш их хэмжээний мөнгө байв.

АНУ-ын Төрийн департамент Москва дахь Америкийн ЭСЯ-ны ажилтныг саатуулсан баримтыг батлан нотлосон. Тэд эл явдал нь Орос улстай харилцахад нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна гээд дэлгэрэнгүй ярихаас татгалзсан юм. Шинжээчид тагнуулын ажиллагааг тайлбарлахдаа, Фоглын гэм буурууг нотлох хангаллтай баримт байгаа тухай тэмдэглэж байна. Тэр дэндүү эрээ цээргүй, бүдүүлэг ажиллаж байсан. Магадгүй залуу тагнуулчийг оросын тусгай албаныхныг сорихын тулд, тэднийг хариу үйл ажиллагаанд турхирч, шуугиан тарихын тулд энэ хэргийн “золиос” болгосон байж мэдэх юм. Гэвч тэдний энэ зорилго төлөвлөсөндөө хүрэхгүй л болов уу. Сүүлийн үед Москва Вашингтоны хооронд харилцаа дулаарах шинж ажиглагдаж байна гэж Улстөрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин ярьж байна: «Энэ нь орос-америкийн харилцаанд нөлөөлнө гэдэг юу л бол. Нилээд эвгүй сөргөлдөөн болсон, гэхдээ хөгтэй шинжтэй. Америкийн тусгай албаны ажилтан нь нилээд залуу, туршлагагүй нэгэн байсан.

Үнэхээр АНУ ОХУ-ын хоорондын харилцаа чанартай өөрчлөгдсөн. Сөргөлдөөнүүд нь эл процессд нөлөөлж чадахгүй гэдэгт итгэлтэй байна гэж оросын нэртэй улс төр судлаач Борис Межуев ийн ярьсан юм.

Одоо нилээд өөр цаг үе ирээд байна. Дипломат харилцаанууд нь янз бүрийн илчлэлүүдтэй зэрэгцэн явж байна гэх мэдрэмж бий. Геополитикийн болон эдийн засгийн харилцаанууд болон янз бүрийн дуулиант хэргүүд нь, тэр тусмаа тагнуулын тарьсан шуугиан бол шал өөр зүйл. Дэлхий дахины байдал нь маш хүнд зүйл юм, тиймээс АНУ-ад ч тэр, ОХУ-д ч тэр хэт хатуу байдал гаргах сонирхол огт байхгүй.

Орос улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков энэхүү оросын тагнуулыг элсүүлэх гэсэн оролдлогыг “бүдүүлэг, эв дүгүй явдал “хэмээн нэрлэсэн. Энэ нь хоёр улсын тэргүүн нарын” хоёр улсын тусгай албануудын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр тод томруун илэрхийлсэн тэр мөчид болсон”. ОХУ-ын ГХ-ийн сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Москвад хийсэн яриа хэлэлцээрийн үед эл сэдвийг ерөөс илүүд үзсэн. “Бүх зүйл нь ил тод болж өнгөрсөн, бүх юм ойлгомжтой” гэж Лавров мэдэгдсэн.