Олимпийн хоёр удаагийн аврага Елена Исинбаева Шанхайд /Хятад/ лигийн Очир-эрдэнийн шатны тэмцээнд ялалт байгуулж алт авлаа. Энэ бол түүний 2013 онд оролцсон анхны тэмцээн. Бямба гаригт Исинбаева хоёр дахь удаагийнхаа оролдлогоор 4,70 м өндөрт харайжээ. Хоёрдугаар байранд америкийн тамирчин мэри Саксер орсон бөгөөд тэр 4,60 харайсан. 4,55 метрийн өндрийг авсан Гуравт германы тамирчин Зилька Шпигельбург оржээ. Исинбаева нь Лондонгийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртснийхээ дараа өвлийн хөнгөн атлетийн тэмцээнийг алгасхаар шийдсэн. 30 настай алдарт тамирчин бүсгүй 8-рсарын 10-18-ны өдрүүдэд Москвад зохиогдох ДАШТ дээр хүчээ сорихоор төлөвлөж байна.