Коннектикутын орчимд төмөр замын эвдрэлийн улмаас хот хоорондын галт тэргүүд мөргөлдсний улмаас 60 хүн хохирол амссан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилж байна. Уг явдал баасан гаригийн үдэш гарчээ. Нью-Хейвен –Нью Йоркийн чиглэлд явж байсан галт тэрэг замаасаа гарч өөр нэг галт тэрэгтэй мөргөлджээ. Мөргөлдөх үед галт тэргүүдэд 700 орчим зорчигч явж байжээ. Төмөр замын хэсгийг лабораторт шинжлүүлэхээр хүргээд байна. Аз дайрч хүний амь эрсдээгүй гэж эрх баригчид үзжээ. Осол гарсан шугамыг одоогоор хаагаад байна.