АНУ-ын Төрийн департамент Умард солонгосын бага зайны пуужин хөөргөх тухай мэдээллийг тайлбарлахгүй байгаа хирнэ, Умард солонгосыг тогтуун байхыг уриалсан тухай РИАНовости агентлаг төрийн департаментын төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Тогтсон практикаар бид тагнуулын мэдээг тайлбарладаггүй гэжээ. “Бид Умард солонгосыг тогтуун байж, өөрийн хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруул гэж уриалгаа үргэлжлүүлэх байна” гэж агентлагийн ярилцагч хэлжээ.