Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Турбьерн Ягланд Орос улсад гурван өдрийн аячлал хийхээр хүрэлцэн ирнэ. Зөвлөлийн захиргаанаас РИАНовости агентлагт мэдэгдэхдээ, ерөнхий нарийн бичгийн айлчлал Сочи хотод даваа гаригт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтой хийх уулзалтаар эхлэх аж. ОХУ-ын ГХ ийн яам мэдэгдэлдээ, ирэх уулзалтаар хоёр тал хэдэн жилийн өмнө эхэлсэн Зөвлөлийн шиэнчлэлийн асуудлыг хэлэлцэн ярилцах аж. Мягмар гаригт Ягланд нь оросын шинжлэх ухааны нэгдлүүдийн төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлжээ. Мөн өдөр Ягланд ОХУ-ын Төрийн думын олон улсын хэргийн болон Үндсэн хуулийн болон төрийн зохион байгуулалтын улсын хууль хороонуудын хамтарсан хуралдаан дээр үг хэлнэ. Мөн спикер Сергей Нарышкинтэй уулзалт хийнэ. Тэрээр Хууль зүйн яаманд уулзалт хийхээр төлөвлөж байна. Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь 5-р сарын 22 хүртэл үргэлжилнэ.