Өнгөрсөн долоо хоногийн турш Москва, Лондон, Анкара, Парис болон Берлин сирийн асуудлаар явуулах женевын шинэ бага хуралд бэлтгэх ажлыг идэвхитэй хэлэлцэж байв. “Сирийн асуудал” нь дипломат бусад сэвүүдийг хоердагч болгосон гэж ч хэлж болох юм.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 17-нд Сочи хотод НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтэй уулзаж, орос улсын байр суурьтай танилцуулсан. Мөн өдөр тэр их британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой утсаар ярилцсан. 5-р сарын 16-нд ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жэйкоб Зуматай яриа хэлэлцээр явуулахдаа сирийн асуудлыг зохицуулах талаар ярилцсан. Мөн өдөр Вашигтонд сирийн асуудлаар явуулахаар төлөвлөж байгаа бага хурлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Түркийн ерөнхий сайд Тайип Эрдоган нар хэлэлцэн ярилцжээ.

“Женев-2”-ын замын хиймэл саад бэрхшээлүүдийг ОХУ ын ГХ -ийн сайд Сергей Лавров дипломатын талбарт засварлаж байв. Тэрбээр өрнөдийн хэвлэлүүдэд гарсан Москва Сирид хөлөг онгоцны “Яхонт” пуужин нийлүүлсэн хэмээх мэдээллийг нэг бус удаа няцаахад хүрэв. Ийм юм огт байгаагүй, гэж оросын сайд 5-р сарын 17-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийснийхээ дараа явуулсан хэвлэлийн бага хуралд дээр мэдэгдэв.

Өрнөдийн хэвлэлүүд яагаад үүнийг сенсац болгоод байгааг ер ойлгохгүй байна. Бид угаасаа Сирид зэвсэг нийлүүлэх гэрээтэй гэдгээ нуугаагүй ш дээ, түүгээрээ бид олон улсын ямарч гэрээг зөрчөөгүй. Бид юуны өмнө батлан хамгаалах, агаараас хамгаалах системийн зэвсгийг нийлүүлдэг. Энэ нь бүс нутгийн тэнцэлийг зөрчөөгүй, тэгээд ч сөрөг хүчнийхэнтэй хийх тэмцэлд давуу тал би й болгодоггүй.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женифер Псаки мэдэгдэлдээ, АНУ нь Сирийн ЗГ “Яхонт”-ын пууижнгийн шинэ нийлүүлэлттэй холбоотой ямарч мэдээлэл байхгуй гэжээ. Оросын шинжээчид үзэхдээ, ийм худал хуурмаг мэдээлэл нь сөрөг хүчнийхний дээрэмчдийн зэрлэг бүлэглэлээс анхаарлыг холдуулах гэсэнтэй холбоотой гэжээ. Энэ долоо хоногт дэлхийн телевизийн сувгуудаар сирийн сөрөг хүчний төлөөлөгч олзлогдсон цэргийн зүрхийг идэж байгаа болон алан хядагчид олзлогдсон сирийн цэргүүдийг үй олноор нь цаазалсан байгаа тухай дүрс бичлэгийг гаргасан. Эдгээр бүлэглэлүүдээс сирийн босогчдын удирдагч хүртэл залбирч, нүүрээ буруулсан. Тэгвэл төрийн департамент сирийн сөрөг хүчний ”аль-Нусра фронтын” тэргүүн Мухамммад аль-Жавланийг террорист -алан хядагчдын нэрсийн жагсалтаанд оруулжээ. Түүний бүлэглэл “Аль-Каидагийн” салбар гэж тооцогддог. Өнгөрсөн жил уг жагсаалтанд “Жэбхат ан-нусра” буюу “Фронтын ялалт” бүлгийг оруулсан.

Бага хурлын төлөөлөгчдийн тухай асуудал нь уг арга хэмжээний бэлтгэл ажлын хамгийн хүнд асуудал. Орос улсын ГХ -ийн сайд Сергей Лавров үзэхдээ, АНУ нь сөрөг хүчнээс төлөөлөгчдийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж болох юм гэжээ. Одоогоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэг ч хүн ороогүй байна.

Сирийн талуудаас хэн оролцоход бэлэн байна гэдгийг ойлгоход хамгийн чухал үе одоо тулж ирээд байна. Энэгүйгээр юу ч болохгүй. Хоёрдугаар асуудал бол Сирээс гадна бусад орнуудын оролцогчдын хүрээг тодорхойлох шаардлагатай байна. Үүнд бид 2012 оны 6-рс ард Женевын уулзалтанд оролцсон бусад орнуудын бүх оролцогчдыг урьж оролцуулах ёстой юм. Хэрвээ Женевт Иран болон Саудын Араб оролцохгуй бол энэ нь маш том алдаа байх болно гэж би нэг бус удаа хэлсэн. Сирийн хөрш зэргэлдээ орнуудыг энэ арга хэмжээнд заавал урьж оролцуулах ёстой.

Ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд Түркийн ерөнхий сайд Тайип Эрдогантай яриа хэлцэл явуулсныхаа дараа, женевт зохиогдох олон улсын бага хурлын үр дүнд итгэж байгаа гэдгээ болгоомжилсон байдлаар илэрхийлсэн . Тайип Эрдоган Сирийн асуудлаар зохион явуулах бага хурлыг мөн дэмжсэн. Тэрээр хэлэхдээ, энэхүү үйл ажиллагаанд НҮБ-ын байнгын хорооны хоёр гишүүн Орос улс болон Хятад оролцож буй нь чухал ач холбогдол өгч байна гэсэн.

Мөн өдөр Тайип Эрдоган Вашигтонд Сирид нислэгггүй бүс тогтоох тухай асуудал нь зөвхөн НҮБ-ын АЗ дээр шийдэгдэх ёстой гэж мэдэгдсэн. АНУ ын Конгресс дээр ерөнхийлөгч Обамаг “Сирийн” тэнгэрийг хаахыг шамдуулж байна. Сирийн асуудлаар ив ижилхэн байр суурьтай Орос, Хятад улсууд нь НҮБ-ын АЗ дээр ийм асуудал батлахыг яавч тэвчихгүй.