Шувууны ханиадны H7N9 вирус нь шувууны бусад ханиаднаас ялгаатай нь хүнд халдварлах магадлал өндөр байна. Энэ тухай бямба гаригт тавьсан БНХАУ-ын Эрүүл мэнд, төрөлтийн төлөвлөлтийн хорооны илтгэлд дурджээ. ДЭМБ-ын шинжээчид Хятадад H7N9 шувууны ханиадны халдврыг судлахдаа шувууны бусад ханиадтай харьцуулж шинжилгээ явуулсан бөгөөд шинэ вирус нь бусад төрлүүдээс хурдан халдварладаг тухай тогтоожээ. Үүнтэй уялдан ДЭМБ-ын шинжээчид хятадын ЗГ-т нилээд хэдэн зөвлөмжүүдийг гаргаж өгөөд байна. Тэдний үзэж байгаагаар, шинэ вирус нь бүр мөсөн судлагдаагүй байна. Тиймээс зуны улиралд Бээжинд уг өвчнөөр өвчлөлт бууралт ажиглагдах тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ. Одоогийн байдлаар тус улсад шувууны ханиадны халдвар авсан 130 өвчтөн байна. Хятадад уг өвчний улмаас 35 нас барсан.