Бямба гаригт америкийн нисэгчгүй төхөөрөмжийн цохилтын улмаас “Аль-Каидагийн” таван алан хядагч амиа алджээ. Йемений эрх баригчдын сэтгүүлчдэд уламжилснаар, тэдэн рүү нисэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгсөн тэр мөчид тэд автомашинаар Жаар хот руу явж байжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар, үүний улмаас орон нутгийн нилээд хэдэн оршин суугчид алагдажээ. Одоогоор энэхүү мэдээ нь нотлогдоогүй байна. АНУ йемений хүнчий байгууллагад экстремистүүдтэй тэмцэхэд нь идэвхитэй туслаж буй юм. Албан ёсны мэдээгээр, эл тусламж нь материаллаг болон техникийн тусламж болон орон нутгийн аюулгүй албаны байцаагчдын дунд сургалт явуулах зэрэгт оршиж байгаа аж. Гэхдээ практик дээр америкчууд йемений нутаг дэвсгэр дээр өөрийн жолоочгүй төхөөрөмжүүдийгашиглан байлдааны ажиллагаа явуулсаар байна.