Олон улсын дууны “Евровидение-2013” уралдаанд Даний дуучин бүсгүй Эммили де Форест яллаа. Тэр өөрийн зохиосон “Only Treardrops” /“Зөвхөн нулимс”/ дуугаа дуулж, 281 оноо цуглуулсан. Хоёрдугаар байранд Азербайжаны дуучин Фарид Мамедов 234 оноотой, украины дуучин Злата Огневич 214 оноо авч гуравдугаар байранд шалгарсан бол дөрөвдүгээр байрыг Норвегийн дуучин Маргарет Бергер 191 оноотой шалгарлаа. Оросын дуучин Дина Гарипова санал хураалтын дүнд 5-р байранлд орсон. Дуучин бүсгүй “What if” дууг дуулж 174 оноо цуглуулсан. Энэ жилийн “Евровидение” шведын Мальмё хотод зохиогдсон. Тэмцээний эцсийн шалгаруулалтанд нийт 26 дуучин оролцсон.