Пакистаны нэртэй улс төрч Имран Ханы тэргүүлдэг, парламентын хоёрдахь том нам болох “Шудрага ёсны төлөө хөдөлгөөн”-ий дэд ерөнхийлөгч эмэгтэйн амийг хөнөөжээ. Энэ тухай британий Би-Би-Си корпорац уламжлав. Захра Шахид Хусейн нь Карачи хотод өөрийн гэрийн ойролцоо буудуулж амиа алджээ. Үүнтэй холбогдуулан Пакистаны ХМХ-үүд полицын урьдичлсан мэдэгдэлүүдээс эл аллага нь дээрмийн сэдэлттэй байж болох юм гэжээ. 5-р сарын 11-нд Пакистанд парламентын сонгууль явагдсан. Сонгуульд тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифын Пакистаны Лалын шашинтны лиг /Навазын бүлэг/ нь ялсан. Үүний дараа парламентад суух мандатынхаа тоогоор тус улсын хоёрдахь том намд тооцогдох “шудрага ёсны төлөө хөдөлгөөн” орсон. Энэхүү дүн нь Ханагийн талынхан ялалт хэмээн үзэж байсан, учир нь тус нам нь хэдхэн сарын өмнө байгуулагдсан юм.