Тойрог замд 4-р сарын 19-ний өдрөөс аяласан “Бион-1М” буух төхөөрөмж нь Оренбург мужийн нутагт газардлаа. Уг төхөөрөмжинд хулгана, гүрвэл зэргийн амьтад болон ургамал, хйимэл солир байсан явсан. Энэ тухай РИАНовости агентлагт Нислэгүүдийг удирдах төвөөс уламжилжээ. Дэлхийн агаар мандалын нягт хэсгийг амжилттай туулж, тэд москвагийн цагаар О7:12 буулт хийжээ. Урьдчилан тооцолж байсан Оренбург мужийн зүүн-хойд хэсэгт буулаа гэж агентлаг уламжилжээ. Оросын “Бион-1М” хиймэл дагуулыг анх 2007 онд пуужин тээгч “Союз-2.1А” хөлгөн дээрээс хөөргөсөн. Төслийн дэд тэргүүн Евгений Ильины уламжилснаар, “Бион “ дээр сансарт монголын хоёр үлийн цагаан огтоно, 45 “генетикийн “ цэвэр цусны буюу “шугамын хулганууд” нисчээ. Тэдгээр амьтнуудын геныг нарийн хянаж байгаа тул, тэдний аливаа генетикийн өөрчлөлтүүдийг эрдэмтэд шууд тодорхойлох боломжтой. Түүнчлэн тойрог замаас “геккон”гүрвэлүүд, загаснууд болон бичил биетнүүд, хэд хэдэн төрлийн ургамал буцаж ирсэн . Нэг сарын хугацаанд “Бион –М”-ийн бүхээгт 70 гаруй туршилтуудыг явуулсан. Одоо “Прогресс”сансрын төв лаборатори болон Оросын ШУА- ийн анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж тасалгаануудын нээж, амьтдыг гаргах ажлыг эхлүүлээд байна гэж РИАНовости мэдээлж байна. Тасалгаануудыг нээснйи дараа буултын төхөөрөмжийн дэргэд хээрийн лабораторт биөобъектуудын анхны судлагааны ажлыг явуулна. Үүний дараа тэдгээрийг Москвад хүргэж ирнэ.