Өчигдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярилцаж, Сири улсын байдлыг хэлэлцсэн тухай енеедер ОХУ-ын ГХЯ мэдээллээ. Америкийн талын санаачилгаар Сири улсын байдлыг авч үзсэн юм. Мөн ярианы агуулгыг тодруулж мэдээлээгүй. Сири улсын эрх баригчид, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байна. НУБ-ын мэдээлснээр энэ завсар тус улсад 70 мянга орчим хүн амь урэгджээ.Орон нутгийн сайн зэвсэглэсэн хэт даврагсад ба гадаадын хөлсний этгээдүүдийн зохион байгуулалттай ажиллагааг няцааж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.