Одоо «их хориныг» дарглаж байгаа Орос улсаас хэлэлцэх хэргийн төлөвлгөөнд нь шинэ хэдэн асуудал оруулсан тухай ОУВС-ийн тэргүүн дэд захирал Дэвид Липтон оросын сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр урьд анхаарахгуй байсан хэдэн асуудлыг ОУ-аас хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орүүлжээ. Тухайлбал ялангуяа эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалтын системийг бэхжүүлэх асуудал тэдгээрийн дотор байна.

Вашингтонд «их хорины» сангийн сайд нар ба Төв банкны тэргүүн нарын хуралдаанаар төрийн өрийг удирдах асуудлыг авч үзэж хэлэлцэв. Лимптоны хэлснээр « хэдэн улсад мөн үзүүлэлт маш өндөр байна». Орос улс зээлллүүлэгч байгаа болохоор асуудлыг хариуцлагатай шийдвэрлэхийг сонирхож байна гэж ИТАР ТААС мэдээллээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хурдыг нэмэгдуулэх нь «их хорины» гол урьтлал юм гэж ОУВС-ийн тэргуун дэд захирал онцлов.