Дэлхий дахин Солонгосын хойгийн байдлыг бараг хоёр сарын турш сэтгэл түгшин ажиглав. Пхеньян шинэ дайн дэгдээж мэднэ гэж болгоомжлосон юм. Гэвч 4-р сарын 15-нд БНАСАУ цэцэгт умбаж, баллистик пуужингаа хөөргөсэнгүй. Тэр ч байтугай Сеул Вашингтон хоёртой хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Пхеньян долоо хоногийн сүүлээр мэдэгдэв. Гэвч биелүүлж ул болом болзол ахин тавьжээ. Пүрэв гаригт Умард Солонгосын батлан хамгаалах хороо хэлэлцээ хийж эхлэхтэй холбогдуулан тавих болзолын цэсийг танилцуулав. НҮБ-ын хоригийг хүчингүй болгох, «дайсагнах ажиллагаа явуулсантай» холбогдуулан уучлал гүйх, Пхеньяний тусгаар тогтнолд заналхийлэхээс татгалзах болзол тэдгээрийн дотор байна. Эдгээр шаардлга зүйд нийцэхгүй гэж Сеул мэдэгдэв. Вашингтон зальт ажиллагаагаа зогсоож, хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар үнэхээр буурьтай алхам хийхийг БНАСАУ-аас шаардав.

Ингээд талууд улигт уг яриа мэдэгдлээ сэргээв. Солонгосын хойгийн байдал харьцангуй тогтворжив. Пхеньян Умард Солонгосыг үндэслэн байгуулагчийн мэндэлсний ойг тэмдэглэх 4-р сарын 15-нд пуужингаа хөөргөх бололтой гэж үзсэн. Гэвч пуужинг хөөргсөнгүй. Маргааш нь Сеулд барууны хүчин Умард Солонгосын удирдагчдын хөрөгүүдийг шатааснаас хойш дайнч мэдэгдэл ахин хийж, Өмнөд Солонгост урьдчилан мэдээлэлгуй халдаж довтлоно гэж сүрдүүлэв. Сеул бас хатуу хариу өгчээ. Одоо Солонгосын хойгийн байдал хурцдсан явдал хилийн чанадад ийн шуугиан дэгдээсний учирыг өнөө болтол ойлгоогуй гэж Сеул дэх Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков «ОДХ» радиод өгүүлээд: «Энэ удаа ХМХ Солонгосын хойгийн байдлыг улам тугшууртэй болгохыг өөгшүүлэв. Дайн дэгдээх аюул тулгарсан гэж сурдуулэг гаарсан үед бичсэн. Одоо Сеулд цугларсан маш олон сурвалжлагч өмнөд солонгосын сэтгэл түгшсэн ядаж ганц нэг оршин суугчийн олохыг оролдож байна. Энэ нь хунд түвэгтэй зорилт юм. Өмнөд Солоногосын олонхи оршин сүгчид цэцэглэж байгаа интоорыг харахаар явсан» гэв.

Эндхийн 60 гарсан оршин сүгчид хойд хершийн бараг өдөр дутмын суржин улигт мэдэгдлуудэд дассан. Пхеньян нэгэнт цохилт өгөхөөр шийдвэрлвэл урьдчилан мэдээлэлгуй гэнэт өгнө. 2010 онд тэгсэн гэж нэгэн оршин суугч сэтгуулчдэд хэллээ. БНАСАУ-ын эрх баригчид пуужингаа хөөргөөгүй боловч өмнөд хөршдөө шахалт үзүүлсээр байна. Одоо шинэ арга барилыг хэрэглэж эхлэв. Лхагва гаригт Пхеньян аж үйлдвэрийн онцгой Кэсон буст үлдсэн өмнөд солонгосын иргэдэд хүнс олгох тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хейн уриалгыг тоомсорлсонгуй. Пхеньян бур 2-р сард аж үйлдвэрийн цогцолбортой төмөр замын харилцааг таслан зогсоосон билээ. Мөн энэ сарын 3-нд авто замын хөдөлгөөнийг зогсоов. Өмнөд Солонгосын бараг бух компанийн ажилтнуудыг нүүлгэсэн. Гэвч 209 хүн үлдсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгч Пак Кын Хе хүмүүсийн болон үйлдвэрүүдийнхээ тоног төхөөрөмжийн байдлыг шалгах компаниудын удирдагчдыг Кэсон буст оруулах хүсэлт тавьсан билээ. Мен хүсэлтэд бас хариу өгөөгүй.

Аж үйлдврийн бусийн ирээдүй тодорхой биш байна. Учир нь «америкийн төлөөний тоглоомын этгээдүүд» 2010 он хүртэл явуулж ирсэн хоёр улсыг ойртуулах бодлогын эрхэм дээд зорилгоос урван тэрслэсэн гэж Пхеньян узэж байна. Улс орны нь эдийн засаг хямралт байдалд орсон нөхцөлд БНАСАУ-ын эрх баригчид ойрын үед Пхеньяний цэргийн сур хучний шахалтаар Сеул найр тавьж, БНАСАУ-д ээлжит тусламж үзүүлнэ гэдэгт иргэдээ итгүүлэхийг оролдож байна. Умард Солонгосын хэвлэл мөн тусламжийг «энх тайвны төлбөр» гэжээ. Харин БНАСАУ-ын удирдлага хариуцлагагуй уйл ажиллагаа явуулж байгаа учраас тус улсад тусламж үзүүлэх бодлогыг эцэслүүлэх хэрэгтэй гэж БНСолонгос Улсын ерөнхийлөгч Пак Кэн Хе мэдэгджээ.