Энэ долоо хоногт террорын ажиллагаа явуулж, АНУ ба дэлхий дахиныг донсолгосноос хойш томоохон Бостон хотын байдал хэвийн болж байна. Олон улсын марафон гуйлтийн шувтаргаар дэлбэрэлт хоёр удаа уйлдэсний уршгаар 3 хун амь урэгдэж, 180 гаруй хун шархдаж бэртэв. Тусгай албад дөрвөн өдрийн дотор гэмт хэрэгтнүүдийг олж, нэр усы нь тогтоов. Хойд Кавказ гаралтай Царнаевынхны Тамерлан Жохар ах дуу хоёр гэмт хэрэг уйлджээ. Ямар учраас аймшигт цуст ажиллагаа явуулсныг мөрдөн байцаагчид одоогоор илруулж мэдээгуй байна. «ОДХ» радиогийн сурвалжлагч Роман Мамонов Бостонд долоо хоног байж, мөрдөн байцаах ажиллагааны явц, орон нутгийн оршин суугчдын байдлыг ажиглав.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Бостоны марафон гуйлт уламжлал ёсоор даваа гаригт гараа авсан юм. Түүнд оролцогчид 42 гаруй км зайг даваад Бостоны тевд барианд ордог. Хамгийн хурдан тамирчид энэ зайг барагцаалбал хоёр цагийн дотор туулдаг. Бусад нь түүнээс хойш гурван цаг өнгөрсний дараа барианд орох байсан. Гэвч барагцаалбал 14 цаг 45 минутэд анхны,12 секундийн дараа 2 дахь дэлбэрэлт тус тус нижигнэв. Хүмүүс мэгдэн сандарч үймэлдэв. Энд болж байгаа бүх үйл явдлыг шууд нэвтрүүлж байсан. Юм бүхэн шөнийн аймаар зүүдтэй төстэй байсан гэж нүдээр үзсэн хүмүүс өгүүлэв:

- Хүчит хоёр дэлбэрэлт сонсмогц айж сандарсан. Шархдсан цус гоожсон хүмүүсийг газар дээр харлаа.

- Хоёр удаа тас хийв. Эхлээд дуу чангаруулагч эвдэрсэн байх гэж бодсон. Дараа нь бух эмч нарыг барианд орох газарт дуудаж байгааг сонссон. Тэгээд шархагдагсдыг тээвэрлэж эхлэсэн. Нэгэн эмэгтэй холгуй болсныг харсан. Хүүхдүд ч шархдсан байв.

Гурван хүн түүний дотор 8 настай жаал хуу амь үрэгджээ. 150 гаруй хүн шархдав.Оросын Вадим Беляков марафан гүйлтийн аюулгуй байдлыг хангах арга хэмжээг хөндөн «ОДХ» радиод мэдээлэхдээ: «Марафон бол маш олон хүн оролцох том баяр юм. Хүмүүс гэр булээрээ ирдэг. Энэ онд Бостоны марафон гүйлтэд оролцогчдыг дэмжихээр 500 мянган хүн цугларсан. 42 км зайнд хуваарьлагдаж зогссон ийн олон хүмүүсийг шалгахад хэцуу. Иймээс цэнгэлдэх хүрээлэн буюу еер ямар нэг барилга байгууламжад авч болом арга хэмжээ марафоны үеэр авах аргагуй. Тусгай албадын сургагдсан нохойд ч угуй байсан» гэв.

Барак Обама эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш нэг хоног өнгөрсний дараа түүнийг «терроорын ажиллагаа» гэж нэрлэв. Пүрэв гаригт Барак Обама Бостонд хурэлцэн очив. Тэрээр гэргий Мишельтэй хамт эмнэлэгт шархдагсадыг эргэв.Баасан гаригт цагдаагийн эргүүл Массачусетын технологийн дээд сургуульд сэжиглэгдсэн хоёр этгээдийг илрүүлэв. Буудалцсны уршгаар террорт сэжиглэгсэн залуу болон цагдаа амь урэгдэв. Тамерлан Царнаев амь үрэгдэж түүний дуу Жохар зугтаж зайлав. Тэд хоёулаа Хойд Кавказ гаралтай. Энэ мэдээ Орос улс ба АНУ-д шуугиан дэгдээв. Тусгай албад Жохарыг нэг хоногийн дараа баривчлав. Жохар Царнаев шархдаж цус алдсан юм. Сэжиглэгдсэн этгээдийг эмнэлэгт хэвтуулэв. Жохар бие муу байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улс үндэстэндээ хандан хэлэхдээ: «Цагдаагийн хүчин сүүлийн хэдэн өдөр шийдвэртэй мэргэшилтэй ажиллаа. Өнөөдөр эмгэнэлт хэрэг явдал үйлдэгчдийг илрүүлсэн. Гэвч олон асуудалд хариу өгөх хэрэгтэй. Ямар учраас манайд өсөн босч, суралцаж, манай нийгмийн нэг хэсэг болсон залуучууд ийн аймшигт гэмт хэрэг үйлдсэн бэ? Энэ нь гол асуудал юм» гэжээ.

Одоо мөрдөн байцаах ажиллагаа гэмт хэрэгтэй холбоотой маш олон асуудалд хариу өгөх ёстой.