Өнөөдөр Халимагт тувдийн Дрепунг Гомага сум хийдийн лам нар элсэн мандал зохиож, амьд бухний эрүүл мэндийн төлөө маань уншиж эхлэсэн тухай РИА Новсти агентлаг мэдээлэв. Тувдийн лам нар шажин лам Тэло Тулку Ринпочейн урилгаар Халимагт заларан иржээ. Халимагийн болон Дрепунг Гоманга сумийн лам нар 4-р сарын 21-нээс хойш өглөө бур төв сумд долоо хоногийн турш мөргөл үйлдэнэ. Тэд өглөөний 10 цаг 30 минүтээс 17 цаг хүртэл Элстэд элсэн мандал зохиож босгоно. Долоо хоногийн дараа мандалын элсийг Чограй голын сүлдэд өргөнө. Маргааш нь сумийн ойролцоо хүмүүсийн хувь тавилан засах, өвчин сэргийлэх, амьд бухний цэцэглэлтэд туслах ёслол уйлдэх юм. Хожим лам нар БНУлсын районуудад очиж, мөргөл үйлдэж, мандал зохиож болсгоно.

Мандал бол дэлхий өртөнц ба бурхны орших орон зайн бэлгэ тэмдэг юм. Бурхан багшийг уриж, адислахаар мандалыг зохион босгодог.