Техас муж улсын эрх баригчид гэртээ буцах зөвшөөрөл Уэст хотын хэсэг оршин суугчад өгөв. Лхагва гаригт энэ хотод эрдэс бордоо үйлдвэрлэх завод дэлбэрэв. Орон нутгийн ХМХ уламжласнаар дэлбэрэлтийн уршгаар Уэст хотын 14 оршин сугч амь үрэгдэж, 200 орчим хун шархджээ. 80 байшин түүний дотор сургууль, өндөр настануудын асрах газрын байшин эвдрэн нурав.Оршин суугчид баасан гаригт гэртээ буцаж эхлэх байсан. Гэвч химийн бодис гадагшаа нэвтэрч, туймэр гарсан учир арга хэмжээг хойшлуулсан билээ. Сураггуй алга болсон гэж урьд узсэн 60 хун ойр хавийн зочид буудал болон танил айлуудад байсан нь тодров.