Сирийн сөрөг хүчний үндэсний эвслээс терроризмын аль ч хэлбэрийг няцаах тунхаглал гаргасан тухай «Ройтер» агентлаг мэдээлэв. Химийн зэвсэг хэрэглэхгуй, ямар ч зэвсэг хэт даврагсдад өгөхөөс сэрэмжлэнэ гэж амласан байна. Сөрөг хүчин засгийн эрхэнд гарвал улс орныхоо улс терийн ямар ч хучнээс өшөө хонзон авахыг оролдохгуй гэж баримт бичигт өгүүлжээ.

Энэ нь сирийн сөрөг хүчин дэлхийн хамтын нийгэмлэгтэй гэрээ байгуулсан үйл хэрэг юм. Босогчдод зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингуй болгохыг ЕХ-ны түншүүдээсээ шаардана гэж ИХ Британийн ГХ-ийн сайд Уильям Хейг хэллээ.

Их Британи Франц хоёр улс сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийн төлөө байна. Харин зэвсэг лалын радикал хүчний гарт орох вий гэж АНУ болгоомжилж байна.