БНАСАУ «Скад» маягийн баллистик хоёр пүүжингаа зүүн эрэг хавийн нутагтаа шилжуулсэн тухай «Ёнхап» агентлаг Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин БНАСАУ-ын пуужинг хөөргөх бэлтгэлийг анхааралтай ажиглаж байна. Пхеньян хоёр пуужингаа Өмнөд Хамгён мүжид шилжүүлжээ.

Энэ сарын эхээр БНАСАУ ийн долоон зэвсэг төхөөргийг зуун нутагтаа байрлуулсан билээ. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр хожим шилжүүлэх ажиллагаа зогссон. Ким Ир Сений мэндэлсний ойг 4-р сарын 15-нд тэмдэглэхээс наана пуужингаа хөөргөнө гэж БНАСАУ-ын засгийн газар сүрдүүлж, Пхеньянээс гарч явах зөвлөмж гадаад орнудын ЭСЯ-д өгсөн билээ. 4 мянган км зайны туслалтай «Мусуданыг» оролцуулан арваад баллистик пуужинг БНАСАУ-ын зуун эрэг хавийн нутагт байрлуулжээ. Эдгээр пуужин Японы нутаг дэвсгэр болон АНУ-ын Гуам аралд байгаа байг сөнөөж мэднэ. Японы ба Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг умард солонгосын пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан 4-р сарын 10-нд өндөржүүлсэн бэлэн байдалд орүүлжээ.