Өнөө өглөө хятадын Сычуань мужид 5 магнитудын газар хөдлөлт ахин болов.Өчигдөр тус мужид 7 магнитудын газар хөдлөлтийн уршгаар 100 гаруй хүн эндсэн тухай «Синьхуа» агентлаг мэдээлэв. Үрд шөнө Лушань хошуны ойролцоо газар ахин хөдлөжээ.

Гай гамшигт нэрвэгдсэн бүс нутагт газар ахин хөдлөж болзошгүй гэж газар хөдлөлт судлаачид дүгнэв. Өнгөрсөн хоногт тэнд анхны хүчит газар хөдлөлтөөс хойш газар дорхи 846 түлхэцийг мэдрэжээ. Амь насаа алдсан ба шархдаж бэртсэн хүмүүсийг тоолсоор байна. Сүүлийн үейин тоо бартмтуудаас харахад 180 хүн амь насаа алдаж, бараг 11 мянган хүн шархдав. Эрэх-аврах ажиллагаа энд үргэлжилж байгаа хийгээд 6 мянга гаруй цэрэг, эмч, аврагч оролцож байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэзян уйл ажиллагааг удирдаж байна. Сычуань муж бол газар хөдлөт олонтаа болох Хятадын бүс нутгийн нэг билээ.