Оросын Онцгой байдлын яам Сычуань мужид газар хөдлөлтийн уршгийг арилгахад нь Хятад улсад туслахад бэлэн байна гэж тус яамны мэдээллийн газраас ИТАР -ТАСС-т уламжлан мэдээлжээ. «Оросын ОБЯ-ны хүч хэрэгсэл БНХАУ-д газар хөдлөлтийн уршгийг арилгахад болон нэрвэгдэгсдэд туслах, хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэхэд бэлэн байна» гэж ОБЯ мэдээлсэн байна.

Хятадын газар хөдлөлтийн төв 7 магнитудтай газар дорхи түлхэцийг өнөө өглөө Сычуань мужийн Лушань хошууны Яань хот орчимд бүртгэв. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад газар хөдлөлтийн улмаас 150 гаруй хүн амь насаа алдаж, бас 3000 гаруй хүн шархдажээ.

Ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас БНХАУ-ын дарга Си Зиньпинд явуулав. Путин ОХУ шаардлагатай тохиолдолд Хятад улсад гай гамшгийн уршгийг арилгахад туслахад бэлэн байгааг мэдээлжээ.