Египетийн эрх баригчид улс орны нь хуурай газар ба эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть хийн орд газруудыг эзэмших санал оросын «Газпром нефть», ЛУКОЙЛ, «Газпром», НОВАТЭК компаниудад оруулсан тухай өнөөдөр ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак мэдээлэв.

Одоогоос долоо хоногийн өмнө Египетийн нефтийн сайд Орос улсад айлчлах үеэрээ эдгээр санал дэвшүүлжээ. «Газпром нефть», ЛУКОЙЛ, «Газпром», НОВАТЭК зэрэг компани саналыг сонирхон судлаж байна гэж сайд Новак хэллээ.