АНУ оросын талтай холбоо барьж гэмт хэргийг мөрдөн байцаасан нь 4-р сарын 15-нд Бостонд марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн террористуудыг аюулгүй болгосноос хойш тодров. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, террорын эсрэг арга хэмээний хүрээнд хамтран ажиллаж, бостоны дайралтаас хойш тусламж үзүүлсэнд Москвад талархал илэрхийлэв. Тэд нэгэн террористыг буудан хөнөөж, нөгөөг нь Бостоны дүүрэгт Холбооны мөрдөн байцаах албаны ажилтнуудтай буудалцсны дараа баривчиласнаас хойш ярилцсан юм.

Цараевынхны 19 настай Жохар, 26 настай Тамерлан хоёр террорын ажиллагаа явуулжээ. Тамерланыг буудан хөнөөсөн юм. Жохарыг өчигдөр орой Бостоны дүүрэгт баривчилжээ. Эмнэлэгт хэвтүүлсэн түүний бие муу байна. Чечен үндэстэн ах дүү хоёр АНУ-д хэдэн жил суусан аж. Холбооны мөрдөн байцаах холбоо ба ТТГ мөрдөн байцаах ажиллагааг бүрэн үр дүнд хүргэхийн тулд Террортэй тэмцэх Оросын албадтай нягт хамтран ажиллах ёстой гэж америкийн ХМХ-үүд үүнтэй холбогдуулан бичжээ.

Нэгэн террористыг устгаж, нөгөөг баривчласны дараагаар америкийн ерөнхийлөгч тусгай уриалга гаргаж, Холбооны мөрдөн байцаах товчоо, ТТГ болон тусгай өөр албад хэргийг мөрдөн байцаасаар байгааг мэдэгдэв. Террористууд чухам хэнтэй хамсаатай байсныг илрүүлэн тодруулах хэрэгтэй. Хамгийн гол нь ийм хэрэг явдал ямар учраас болсныг ойлгох хэрэгтэй гэж Обама хэлээд

«Хариу өгөх олон асуудал бий. Манайд өсөн бойжиж,суралцаж, манай улс орон,хамтын нийгэмлэгийн нэг хэсэг болсон залуучууд ямар учраас хүч хэрэглэх ажиллагаа явуулсан бэ? Тэд террорыг яаж зохион байгуулсан бэ? Тусламж авсан уу? Эдгээр асуудалд өгөх хариуг амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлүүдийн гишүүд мэдэх ёстой. Одоо хөл дээрээ ахин зогсож явах, амьдрахыг арга буюу сурах шархдаж бэртсэн хүмүүс эдгээр асуудалд өгөх хариуг мэдэх ёстой» гэв.

АНУ эмзэг олон асуудалд арга буюу хариулна. Орос улсаас гаралтай зарим этгээдийг өрнөдэд учрыг тодруулалгүй хамаагүй хүлээж авч байгаад Москва нэг бус удаа анхаарлыг хандуулсан билээ. 19 настай Жохар Царнаев 2002 онд АНУ-д анх удаа очсон хийгээд 2012 оны 9-р сард тус улсын харьяатан болсон тухай америкийн ХМХ-үүд цагаачлалын албаны мэдээллээс иш татан уламжлав.

26 настай Тамерлан 2006 онд АНУ-д очсон хийгээд АНУ-д ажиллаж амьдрах эрх олгох «ногоон карттай» байсан аж. Одоогоос хоёр жилийн өмнө Тамерлан хэт даврагч байгууллагуудтай хамсан сүлбэлдснийг Холбооны мөрдөн тагнах товчоо шалгаж, ийм харилцааг илрүүлсэнгүй. Тэр өнгөрсөн оны 1-р сард АНУ-аас хагас жилээр Орос руу явсан билээ. Холбооны мөрдөн тагнах товчооны материалуудаас харахад Царнаев Тамерлан Орос улсаас сахалтай буцаж ирж, бусадтай бараг харилцалгүй тусгаарлан амьдарч байсан.

Царнаевынхны ах дуу хоёр Чеченд хэзээ ч байгаагүй. Бид тэдний зан үйлийг хариуцах ёсгүй гэж Чечений ерөнхийлөгч Рамзан Кадыров мэдэгдээд

«Царнаевынхныг бид мэдэхгүй байна. Тэд манайд суугаагүй. Америкийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар тэд АНУ-д амьдарч суралцаж байсан. Энэ нь ах дүү хоёр манайд биш АНУ-д л хүмүүжлэгдсэн гэсэн үг.Хүмүүс амь үрэгдэж шархдсанд их харамсаж, эмгэнэл илэрхийлж байна» гэв.

Террорын ажиллагаанаас сэрэмжлэх хүчин чармайлтыг олон улсын хэмжээнд нягт уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухлыг бостоны эмгэнэлт хэрэг явдал тод харуулав.Өнөөдөр Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр Владимир Путин, Барак Обама нар утсаар ярилцахдаа терроризмтэй хийх тэмцлийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр зөвшилцсэн байна.