Австралийн зэвсэгт хүчний анги салбар Солонгосын хойгийн өмнөд хэсэгт жил дутам явуулдаг америк-солонгосын «Ссанъён 2013» томоохон цэргийн сургуульд анх удаа оролцож байна гэж өнөөдөр ИТАР-ТАСС БНСолонгос Улс, АНУ-ын нэгдсэн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчийн мэдээллэсс иш татан уламжлав. Австралийн 18 цэргийн албан хаагч Өмнөд Солонгосын зүүн эрэг хавийн Пхохан боомтын ойролцоо 4-р сарын 5-аас десант буулгах ажиллагаанд оролцож байна. Түүнчлэн өмнөд солонгосын ба америкийн бараг 3 мянган тэнгисийн явган цэрэг цэргийн сургуульд оролцож байна. Австрали хамт ажиллагаа явуулах туршлагатай болохын тулд цэргийн албан хаагчдаа явуулах хүсэлт тавьжээ. Энэ удаагийн цэргийн сургууль 4-р сарын 26 хүртэл үргэлжлэх юм.