Албан тушалаа цаашид хашиж, сирийн мөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдлээ. Алжирын дипломат ажилтан асан Брахими Сирийн эрх баригчид ба сөрөг хүчин улс төрийн яриа хэлэлцээ хийж чадахгүй учир үүргээ биелүүлэхээс татгалзана гэж урьд мэдээлсэн билээ. «Би огцрохгүй» гэж тэрээр НҮБ-ын АЗ-ийн зөвлөгөөнд оролцсныхоо дараа хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгчийн үүрэг зөвхөн гурван сар гүйцэтгэх тухай мэдээлээл ХМХ хаанаас авсныг мэдэхгүй байна гэж Брахими мэдэгджээ.