Өчигдөр Николас Мадуро Венесуэлын ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр 2013-2019 онд ерөнхийлөгчийн алба хаших тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Төрийн тэргүүн Үндсэн хууль барьж, Симон Боливар, Уго Чавес нарын хөрөгүүдийн дэргэд ард түмэндээ үнэнч байх тангараг өргөв. «Ерөнхийлөгчийн хувьд бүгдэд аз жаргалтай тусгаар тогтносон социалист улс цогцлон байгуулахын төлөө Үндсэн хууль болон бусад хуулийг даган мөрдөхөө өнөөдөр 4-р сарын 19-нд Симон Боливар, Уго Чавес нарын дурсгалыг хүндэтгэн бурхны өмнө тангараглаж байна» гэж Мадуро хэлжээ.