БНХАУ-ын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч У Давэй хэлэлцээ хийж эхлэхээр Пхеньянд хүрэлцэн очиж мэднэ гэж өнөөдөр «Йонхап» агентлаг японы ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав. БНАСАУ Бээжинтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа бүр 4-р сарын дундуур мэдээлсэн тухай японы «Асахи» сонин үл таних эх сурвалжийн мэдээг үндэслэн бичжээ.

Энэ мэдээ «Мусудан» дунд зайны тусгалтай баллистик пуужин хөөргөхгүй гэдэгт АНУ,Өмнөд Солонгос, Япон гурвыг итгүүлсэн тухай сонин мэдээлэв. Номхон далайн Гуам арал дахь америкийн цэргийн баазуудад хүрч мэдэх «Мусудан» пуужинг хөөргөх боломж байсан ч пуужингийн зарим анги салбарыг зүүн эрэг хавийн нутгаас зайлуулсан байна.

Урьд Пхеньян хэлэлцээ хийх хятадын төлөөлөгчдийг хүлээж авахаас татгалзсан билээ. Гэвч одоо бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахын тулд яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй гэж АНУ онцлосноос хойш шийдвэрээ өөрчлөсэн гэж «Асахи» сонин мэдээлэв. БНХАУ-ын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч У Давэй болон дээгүүр албан тушаалтай өөр дипломат ажилтнууд Пхеньянд хэлэлцээ хийхээр хүрэлцэн очих юм.