АНУ ба НАТО-гийн ПДХ системийг оросын стратегийн хүчний эсрэг чиглүүлэхгүй байх баталгаа олгох шаардлага Умард Солонгосын эвсэлтэй хийж байгаа яриа хэлэлцээний гол асуудал хэвээр байна гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Александр Грушко мэдэгдэв. Ийм баталгааг цэрэг-техникийн тов тодорхой шалгуураар илэрхийлэх ёстой.

Эдгээр шалгуур урьд зарлан мэдээлсэн эх сурвалж нь Европын чанадад орших пуужингийн аюулыг сөрөн зогсох зорилгод нь нийцэх хийгээд баталгааг шалгах ёстой гэж Александр Грушко тэмдэглэв. АНУ төсвий нь байдал сайжрах тусам ПДХ хэрэгслээ Европт байрлуулах төлөвлөгөөгөө сэргээж болзошгүй гэж тэрээр үзэж байна. Одоо ч америкийн тэнгист байрлуулах ПДХ систем оросын цөмийн тогтоон барих хүчинд заналхийлж байна гэж Грушко хэллээ.

Орос улс ПДХ системийг тойрон тогтсон нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж,мөн сэдвийг түншүүдтэйгээ нухацтай хэлэлцэж байна гэж Грушко онцлов. Эдүгээ АНУ болон Орос улсаас холгуй орших АНДБН-т ПДХ чадавхиа зузаатгаж байна гэж НАТО-гийн дэргэд суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч онцлов. Иймээс АНУ ба НАТО-гийн ПДХ хөтөлбөрийн урьдчилан харахын аргагүй хувьсал Орос улсыг түгшүүлж байна гэж Александр Грушко хэлжээ.