НАТО АНДБН-т нөлөө үзүүлэх гээгүй. Бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахыг л эрмэлзэж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Брюссельд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Өнгөрсэн долоо хоногт тэрээр Япон, Өмнөд Солонгос улсуудад айлчлав. Эдгээр хоёр улс НАТО-гийн чухал түншүүд юм гэж эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.

Тэрээр дэлхийд ноцтой аюул учруулж мэдэх Умард Солонгосын пуужингийн хөөргөлт, цөмийн туршилт хийх гэсэн оролдлогыг ахин буруушаав. Расмуссен Умард Солонгост хандан цаашид өдөөн хатгах ажиллагаа явуулахаас түдгэлзэж, олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, НҮБ-ын АЗ-ийн зохих бүх тогтоолыг нарийн чанд мөрдөхийг уриалжээ.

Фог Расмуссен Өмнөд Солонгосын удирдагчидтай хийсэн аялалынхаа хүрээнд хоёр Солонгос улсын хоорондын цэрэгжилгүй бүст хүрэлцэн очив. Япон улсад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга НАТО, Японы түншлэх чиг бодлогын тухай хамтрасан улс төрийн анхны тунхаглалд гарын үсэг зурав.