БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэзян баруун өмнөд Сычуань муж орохоор яаран мордов. Өнөө өглөө тус мужид 7 магнитудтай газар хөдлөлт болов. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад гай гамшигт 100 гаруй хүн эндэж, бас 2000 гаруй хүн шархдаж бэртсэн юм.

Газар хөдлөлтийн хүрээний тухай лавтай мэдээлэл одоогоор үгүй. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад газар дорхи түлхэц маш хүчтэй байсан учир мужийн олон хот түүний дотор газар хөдлөлтийн голомтоос 140 км зайтай орших мужийн засаг захиргааны төв Чэнду хотод мэдрэгджээ. Чэндуд хүмүүс бас амь насаа алдсан бололтой гэж мэдээлсэн байна.

Хятадын газар хөдлөлтийн төв бээжингийн цагаар 08:02 цагт Лушань хошууны Яань хот орчимд болсныг бүртгэв. Эдүгээ  гамшигт нэрвэгдсэн нутагт янз бүрийн хүчтэй газар дорхи түлхэц үргэлжлэсээр байна. 2008 онд энэ мужийн Вэньчуань хошуунд газар хөдлөсний уршгаар 80 мянга гаруй хүн амь насаа алдсан билээ.