АНУ-ын Бостоны марафон гүйлтийн үер террорын ажиллагаанд сэжиглэгдсэн Жохар Царнаевыг өчигдөр орой цагдаагийн өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад баривчилжээ. Аюулыг арилгасан гэж Бостоны цагдаагийн газрын удирдагч Эн Дэвис сэжиглэгдсэн этгээдийг баривчласны дараа Бостон болон түүний дүүргийн оршин суугчдад батлан илэрхийлэв.

Царнаевыг Бостоны Уотертаун дүүрэгт илрүүлж олсон гэж Дэвис мэдээлэв. Үүний өмнө сэжиглэгдсэн террористуудыг баривчлах өргөн цар хүрээтэй ажиллагаа энд явуулж эхлэсэн билээ. Нэгэн гэрийн эзэн цэцэрлэгт нь байсан завьд нь цусны толбо харагдсан тухай Бостоны цагдаагийн газарт Уотертаунаас мэдээлсэн аж. Тэгээд цагдаагийн газрын болон Холбооны мөрдөн тагнах товчооны ажилтнууд тийшээ очсон байна.

Сайн дураараа бууж өгөхийг Царнаевд уриалсан. Гэвч тэр татгалзсан гэж Дэвис хэллээ. Будалцсаны дараа цагдаагийн тусгай зориулалтат хүчин сэжиглэгдсэн этгээдийг баривчласан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хүзүү, толгойдоо хүнд шарх авсан Царнаевыг эмнэлэгт хүргэжээ. Бие нь маш муу байна гэж эмч нар дүгнэв.

Террорын ажиллагаанд хоёр хүн сэжиглэгдсэн. Холбооны мөрдөн тагнах товчооноос тэдний гэрэл зургуудыг ХМХ-үүд нийтлүүлсэн гэж үүний өмнө АНУ-ын хууль сахиулах байгууллагууд мэдэгдсэн билээ. Өчигдөр өглөө эрт Массачусетын технологийн дээд сургуульд будлиан болсноос хойш сэжиглэгдсэн этгээдүүд хаана байгааг тогтоов.

Уотертаунд тусгай ажиллагааны явцад нэгэн этгээд цагдаа нартай буудалцаж амь үрэгджээ. Өрнөдийн ХМХ-үүд уламжласнаар ОХУ-ын умард кавказын нэгэн бүс нутгын гаралтай Царнаевын Тамерлан Жохар ах дүү хоёр сэжиглэгдсэн юм. Тэдний гэр бүл эхлээд Орос улсаас Киргизид нууж дараа нь АНУ-д шилжин суурьшсан байна.

Лалын хэт даврагч үзэл өнгөрсөн даваа гаригт Бостонд марафан гүйлтийн үеэр гурван хүнийг хөнөөж, 180 гаруй хүнийг шархдуулсан террорын ажиллагааны шалтгаан болсон гэж үүний өмнө АНУ-ын тусгай албадаас «Ройтер» агентлагад мэдээлсэн билээ.

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бостонд террорын ажиллагаанд сэжиглэгдсэн этгээдийг баривчлах цагдаагийн байгууллагын ажиллагааг сайшаан үр дүнтэй болсон гэж дэмжив. АНУ-ын эрх баригчдаас америкийн оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор бүхнийг хийнэ гэж Обама амлав. АНУ-д өсөн дэвжиж, сургуульд суралцсан залуучуудын ажиллагаа эргэлзэл төрүүлсэн гэж тэрээр хэлэв.

Түүнээс гадна ерөнхийлөгч америкийн оршин суугчдад хандан яаралтай дүгнэлт хийж, АНУ-д суудаг чеченуудийг шийтгэийг оролдохоос түдгэлзэхийг уриалав. Уотертаунд цагдаагийн тусгай ажиллагаа дуусахын өмнөхөн Обама Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилцсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв. Ерөнхийлөгч Путин Бостонд хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан оросын ард тумний өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Обама Путинд талархал илэрхийлээд тухайлбал Бостоны терророос хойш терроризмтэй тэмцэх хүрээнд АНУ ОХУ-тай нягт хамтран ажиллаж байгааг өндөр үнэлэв. Хоёр орны удирдагчид террортэй тэмцэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор цаашид хамтран ажиллахаар зөвшилцэв.