АНУ-ын Масачусетс мужийн Бостоны гүйлтийн уралдааны халдлагыг зохион байгуулсан хоёр сэжигтэн Оросын хойд-кавказын бүс нутгийн уугуул иргэд байсан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ. Агентлагийн мэдээлснээр, тэд хоёр жилийн турш АНУ-д амьдарч байжээ. АНУ -ын аюлугүй байдлын албаны төлөөлөгчийг иш татан “Ройтер” уламжлахдаа, сэжигтнүүд бол ах, дүү Тамерлан ба Жохар Царнаевынхан нар гэжээ.

Тэдний нэг 26 настай Тамерлан нь Бостоны ойролцоох Уотертаун хотод баривчлах ажиллагааны үеэр буудалцаанд алагдсан тухай Франс пресс уламжилжээ. Амьд үлдэсэн Жохарын тухай тэр 19 настай бөгөөд Бостоны Кембриджийн их сургуулийн тосгонд амьдардаг тухай тодорхой болжээ. Эн-Би-Си телевизийн сувгийн уламжилснаар, ах дүү хоёр гадаадад цэргийн ажиллгааны туршлашгатай байсан байж мэдэх аж.

Одоогийн байдлаар Бостоны ойролцоох Уотэртаун хотод полицынхан болон тусгай албаныхан Жохар Царнаевыг хайж байна. Тэдэнд туслахаар цэргийнхэн нэгджээ. Полиц Бостоны оршин суугчдаас болон хотын захын хүмүүсээс орон гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ. Хууль хяналтын байгууллагуудын болон аюулгүй байдлын албануудын эх сурвалжууд даваа гаригийн Бостоны олон улсын гүйлтийн уралдааны террорист халдлагын шалтгааныг лалын экстремизм гэж үзэж байна.