Холбооны сансрын Роскосмос агентлаг олон улсын сансрын болон байгалийн томоохон сүйрлүүдийн хартид нэгдэнэ. Хартид нэгдсэн улс орнууд онцгой байдлын улмаас хохирол амссан улсуудад тусламж үзүүлдэг. Тухайлбал, тэдгээр орнуудад дэлхийн байгалийн гамшигийн бүсүүдийн баримт мэдээллийг дамжуулдаг.

Эх дэлхийн шуурхай хяналтын төвийн баазад тулгуурлан оросын хиймэл дагуулын операторын мэдээллийг хартитай харилцан үйлчлэх цогцолбор хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ бүтэц нь Европын сансрын агентлаг, Франц, Герман, Энэтхэг, Канад, Аргентин болон Японы үндэсний сансрын агентлагуудыг г нэгтгэж байна.

Саяхныг хүртэл Орос улс ийм төрлийн хангалттай тооны хиймэл дагуултай байгаагүй. Гэхдээ “Электро-Л”, “Метеор-М” шинэ төрлийн хиймэл дагуулууд гарч ирэхийн хамт байдал өөрчлөгдсөн гэж “Новые космонавтики” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Маринин тэмдэглээд

«Одоо манай гурван хиймэл дагуул ажиллаж байна, ойрын үед бүлгийг нэмэгдүүлнэ. Энэ нь Орос улсын сансрын хөтөлбөрийн дагуу ойрын 3-4 жилд 6-7 хиймэл дагуул байх юм» гэлээ.

Өнөөдөр дэлхийн бүх улс оронд хиймэл дагуулын мэдээллэл шаардлагатай гэж шинжээч ярьж байна.

«Учир нь тэр бүр хиймэл дагуул нь аливаа нутаг дэвсгэрийн зургийг ямар ч цагт авч чадахгүй. Тиймээс ийм боломжтой орнууд нь холбоонд нэгдсэн, үүний ачаар эх дэлхийн тодорхой районуудын байгалийн ер бусын үзэгдэлүүдийн судалгаануудыг янз бүрийн орнуудын хиймэл дагуулд залгаж болох юм.

Тэр үед жишээ нь, оросын хиймэл дагуул ямар нэгэн нутаг дэвсгэр дээр өнгөрөхийг хүлээхийн хэрэггүй юм. Зүгээр л япон, энэтхэг өөр ямар нэгэн нутаг дэвсгэрийг ашиглаж болох юм. Байгалийн сүйрлийн тухай мэдээлэл нь маш шуурхай ирэх бөгөөд үүнийг газрын бүтцүүд ажил хэрэгтээ шуурхай авч, баримтуудыг ашиглаж болно» гэж Игорь Маринин хэллээ.

Хиймэл дагуулын баримт сэлтүүд нь хоёр жилийн өмнө Япон улсад гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамид асар их үүрэг гүйцэтгэсэн. Чухамдаа хиймэл дагуулын мэдээллийн ачаар байгалийн сүйрлийн авчирсан хохиролыг шуурхай үнэлсэн бөгөөд Японы засгийн газар уршгийг арилгахад чиглэгдсэн эн тэргүүний арга хэмжээнүүдийг авч чадсан.