2012 онд Орос улсаас Египет рүү аяласан жуулчдын тоо 35 хувь өссөн гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурситэй Сочи хотод уулзахдаа мэдэгдэв. Оросын ерөнхийлөгч энэ тоонд нилээд гайхширсан байдалтай байлаа. Ингэхдээ тэрээр улс төрийн хэлхээ холбоо өргөжин тэлж байгаагийн эдийн засгийн харилцаа хөгжиж банйа гэлээ.

Тухайлбал, ОХУ- ын ерөнхийлөгчийн ярьснаар, худалдааны эргэлт 3,5 тэрбум доллар өсчээ. Орос болон Египтийг эртний найрсаг харилцаа холбож байдаг гээд, энэ жил тус улсад дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслон тэмдэглэнэ гэж Путин онцлон тэмдэглэв.

Мурси хэлэхдээ, Орос улс нилээд хэдэн хамтарсан төслүүдээ Египтийн нутаг дэвсгэрт шинэчлэн хөгжүүлэх санал тавьсан. Египтэд Орос улсын технологиор нилээд хэдэн төслийн барилгыг барьж байгуулсан гэж тэр тэмдэглэв. Тухайлбал, энэ нь Асуанскийн өндрийн усан сан, төмөрлөгийн комбинат болон хөнгөн цагааны завод. Мурси нь Египтийн аж үйлдвэрийг хөл дээр нь тавих үүднээс өөрийн технологийн хэсгийг Египтэд шилжүүлэхийг Орос улсаас хүслээ.

Тэрээр гуравдугаар сард өмнөд-африкийн Дурбанд болсон БРИКС-ийн ДХУ-ын үеэр Путинтэй уулзалт хийснийг дурьдлаа. Энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд нэмэлт эрч хүч болсон гэж хэллээ.