Москвагийн Улаан талбай дахь Мавзолейд яаралтай сэргээн засвар шаардагджээ. Хөшөө дурсгал он цагийн туршид элэгдэж хуучиржээ. Яагаад гэвэл мавзолейг зөөлөн болон янз бүрийн хөрсөнд дээр барьжээ. Тэгээд түүний суурилуулсан хавтан нь жигд бус суух болжээ. 4-р сарын дунд үед сэргээн засварлах шатны ажил дуусчээ.

Ийм төрлийн хөшөө дурсгалууд дэлхий дээр цөөн : Бээжингийн Мао Зедуны мавзолей, Пхеньяны Ким Ир Сений бунхан, Ханойгийн Хо Ши Мины бунхан юм.

Зөвлөлтийн нэртэй уран барималч Алексей Щусевын бүтээлүдийн нэг болох Ленины мавзолейн байдлыг эрдэмтэд хэдийнээс ажиглаж байсан тул түгшүүр зарлах болсон . Тэд барилгын нүүрэн талын хавтанд ус шүүрч байхыг олж мэдсэн. Мавзолейн үүдний дээрх үсгүүд нь унахад бэлэн болоод байв.

Улаан талбайн Ленины мавзолейн барилгын ийм байдлын шалтгаан нь хөрстэй холбоотой байв. Мавзолей нь Москва, Неглинка хоёр голын уулзвар дээр байдаг. Тэгвэл энэ хоёр голын хөрс нь хоорондоо тэс өөр. Үүнд шавар, элс, ургамлын ялзарсан үлдэгдлүүд, хүлэр байдаг. Эдгээр нь нийлээд нэг зөөлөн, устай “бантан ” байдаг.

Хавтангийн гэдэг бол сонин биш юм. Ингэхдээ муудаж хуучирхын хамт жигд бус. Щусев эдгээр геологийн хэсгүүдийг мэдэж байсан болов уу. Тэгсэн ч гэсэн, түүний өмнө ямар сонголт байсан юм биш дээ.Кремлийн хананд бунханыг байрлуулах тухай шийдвэр гархад л гүйцээ.

Эцэст нь Мавзолейг 300 шон л аварч байна. Суурь хавтангийн дор байгууламжийн уурхайг цоолж, тэдгээрийг чанартай шингэнээр дүүргэсний дараа геолойсоны бунханы хөшөөний шонгуудыг оруулжээ. Гадна талаасаа эдгээр өөрчлөлтүүд нь огт харагдахгуй. Тэдгээр нь бүгд мавзолейн дор байгаа. Хоёрдахь шатны ажлаар барилгыг шинжлэх ухааны үүднээс сэргээн засварлана. Ингэхдээ хөшөө дурсгалын төрх өөрчлөгдөхгүй.