Солонгосын хойгт гарсан хямрал Зүүн-хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөх уршигтай болж мэднэ. Япон улс Окинава дахь Наха,Тинэн цэргийн баазуудад «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг байрлуулсан тухай БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн аюулаас болж товлосон хугацаанаас хоёр жилийн өмнө эдгээр цогцолборыг байрлуулав.

Үүний хамт Японы зэвсэгт хүчний өөр анги салбарын хүч нэмэгдүүлж байна. Сүүлийн 10 жилд анх удаа тус улсын цэргийн төсвийг эрс нэмэгдүүлжээ. Түүнээс гадна Синзо Абэгийн засгийн газар хилийн чанадад зэвсэгт хүчээ хэрэглэх боломжийг хязгаарлсан Үндсэн хуулийг хянан үзэх бодолтой байна.

Өмнөд Солонгос ч 7-р сард өөрийн ПДХ системээ байрлуулж эхлэх төлөвлөгөөтэй байна. Түүнийг бүр 2006 онд боловсруулж эхлэсэн билээ. Тэр үед Сөүл АНУ-ын дэлхийг хамрах ПДХ системд нэгдэхээс татгалзав. Байрлуулах арга хэмжээг удаа дараа хойшлуулсан юм. Гэвч одоо санхүү,техникийн асуудлуудыг шийдвэрлсэн шиг байна.

Үүний хамт Өмнөд Солонгос 800 км хүртэл зайны тусгалтай баллистик пуужингаа эрчимтэй бүтээж байна. Энэ нь Бээжингийн сэжиг төрүүлэв. Учир нь эдгээр пуужин хятадын нутаг дэвсгэрийн гүнд байг сөнөөж мэдэх чадвартай. Түүнээс гадна ойрын хоёр жилд Сөүл 500-1000 км зайны тусгалтай «онгоц-газар» ангилалын далавчит пуужингаар эскадрын мина зөөгч онгоцуудаа зэвсэглэх бодолтой байна. Эдүгээ эдгээр онгоцыг байлдааны «Ижис» мэдээлэл-жолоодлогын системээр тоноглосон юм.

Эд бүхэн Хятад улсыг хариуд цохилт өгөх чадавхиа нэмэгдүүлэхэд тухирч мэднэ гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд «Умард Солонгосын пуужингийн цохилтоос сэрэмжлэхээр АНУ-ын ПДХ системийн хуч нэмэх нь Хятадаас хариуд арга хэмжээ авахад хүргэнэ. Зүүн-хойд Ази пуужин, цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд оролцох аюул гарсан» гэв.

Эдүгээ Хятад улс стратегийн зэвсэг тээгч 50-75 пуужин, нисэх онгоцтой. Хятад улс зөөгчийн тоог 500-д хүргэх төлөвлөгөөтэй байна гэж америкийн хэдэн шинжээч үзэж байна. Нэг хэсгий нь шумбагч онгоцуддаа байрлуулж мэднэ. Түүнээс гадна Хятад улс цөмийн пуужингуудаа хуваагдах цэнэгээр зэвсэглэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь АНУ-ын ПДХ бамбайг тойрох боломж олгох юм.

Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн удирдагч Алексей Арбатов хэлэхдээ

«АНУ-аас Ази Номхон далайн бүс нутагт байрлуулж байгаа ПДХ систем Хятад улсыг түгшүүлсэн. Эхлээд тус улс ПДХ системийг давах янз бүрийн арга замыг авч үзсэн. Эдгээр нь пуужингийн хуваагдах гол хэсэг, хуурамч бай, янз бүрийн саад тотгор билээ. Дараа нь өөрийн ПДХ системийг байгуулж эхлэв. Дашрамд хэлэхэд АНУ-ын дэлхийн ба бүс нутгийн ПДХ системийн 90 хувь нь АНДБН-т байгаа. Умард Солонгосын цохилтыг няцаах арга хэмжээ гэж түүнийг албан ёсоор үндэслэсэн байна. Үнэн чанартаа энэ нь Хятадад бас хамаатай байх» гэв.

Хятад улс хөөргөх үеэр баллистик пуужинг илрүүлэх талаар хоцросныг шинжээчид тэмдэглэв. Иймээс тус улс үүнийг сансрын хөтөлбөрийнхөө тусламжтайгаар нөхөх бодолтой байна. Энэ онд Хятад улс сансрын 20 багаж хөөргөхөөр төлөвлөсэн. Дөрөвний гурав нь цэргийн зориготой байх гэж шинжээчид тааварлав.

Тухайлбал эдгээр багаж буудлагын үеэр бий болох бамбараар пуужингийн хөөргөлтийг илрүүлэхэд туслана. Юуны түрүүнд «Пэтриот» амдан сөнөөгч пуужинг илрүүлэх тухай өгүүлж байна. Эдгээр пуужинг урьд дан японы эскадрын мина зөөгчэд байрлуулж байсан бол одоо Окинава дахь японы цэргийн баазуудад байрлуулж эхлэв.