Террорын аюул тулгарахгүй «амгалан тайван өнцөг булан» өнөө дэлхийд байж болох уу? Эсвэл бид өдөр дутам айж эмээх тавилантай болсон уу? Өөрсдийгөө террористуудаас яаж хамгаалах вэ? Үхлийн аюулыг яаж холдуулах вэ? зэрэг асуудалд хариулахын тулд «Оросын дуу хоолой» радиогоос террортэй тэмцэх шинжээч, сэтгэл зүйч, улс төр судлаачид болон террорын ажиллагаанд нэрвэгдэгсдийг Москва-Лондон-Вашингтон телевизийн тусгай санал шүүмжлэлийг 4-р сарын 18-нд зохион байгуулж оролцуулав.

4-р сарын 15-нд 3 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархдсан Бостоны эмгэнэлт хэрэг явдлын халуун мөрөөр санал шүүмжлэл явуулав. Одоохондо гэмт хэргийг үйлдэгчдийг олж илрүүлээгүй.

Москва, Лондон, Вашингтон зэрэг гурван нийслэл хот янз бүрийн үед террористуудын цуст дайралтад нэрвэгдсэн билээ. Вашингтонд 2001 оны 9-р сарын 11-нд террор үйлдэв. 2005 оны зун Лондоны метронд бөмбөгийн дэлбэрэлтийн уршгаар 2005 хүн амь үрэгдэв. 2002 оны намар Москвагийн Дубровкад террористууд 700 гаруй хүнийг барьцаалав. 130 хүн амь үрэгджээ.

Сэтгэл санааны дарамттай амьдрахад хэцүү боловч амьдарч болно гэж террорын ажиллагаанд нэрвэгдэгсэд санал нэгтэй үзэж байна. Телевизээр хийсэн санал шүүмжлэлд оролцсон Жаки Патнэм лондоны метроны дэлбэрэлтээс хойш хоёр жил эмчлүүлсэн гэж хэлээд «Урьдынхтай адил байж чадахгүй. Өөр хүн болсон. Гэвч энэ нь  амьдрал дууссан хэрэг биш. Амьдрал үргэлжилж байна» гэв.

Лондоны олон улсын марафон гүйлт 4-р сарын 21-нд болохоос хоёр өдрийн өмнө телевизээр санал шүүмжлэл явуулав. Энэ удаагийн спортын тэмцээнд 40 мянга орчим хүн оролцоно. Марафон гүйлтийг болиулахгүй гэж зохион байгуулагчид нь зарлан мэдээлэв. Энэ нь маш зөв шийдвэр юм.

Террористуудад хөтлүүлэгдэх хэрэггүй гэж Ливерпулийн их сургуулийн терроризмтэй хийх тэмцлийн талаархи британийн шинжээч Дэвид Лоу хэллээ.Тагнуулын мэдээлэл солилцох нь террортэй хийх олон улсын тэмцлийн нэн чухал арга барил гэж тэрээр үзэж байна.

«Тагнуулын мэдээлэл солилцоо нэн чухал юм. 2005 оноос хойш мөн салбарт сайн тийш өөрчлөлт гарсан. 2004 онд Мадридын төмөр замын өртөө, 2005 онд Лондонд террорын ажиллагаа явуулснаас хойш терроризмтэй хийх тэмцэлд Европын цагдаагийн газрын үүрэг ЕХ-нд нэмэгдэв. Түүнчлэн Европол британи, германи, францын аюулгүй байдлын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байна» гэж Дэвид Лоу хэллээ.

Орос улс террорын аюулыг сөрөн зогсох өөрийн туршлагатай. Их юм хийж амжсан боловч терроризмын аюулыг бүрмөсөн арилгаагүй гэж Москва дахь Карнеги төвийн төлөөлөгч Алексей Малашенко мэдэгдээд «Орос улсад террорын аюул байсаар байна. Харамсалтай нь аймшигт аюулыг арилгаагүй. Террорын аюулыг арилгаж, хүмүүсийг аврахын тулд террористуудын сэтгэл зүйд нэвтэрч, учир шалтгааныг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол аюулыг гэтлэж чадахгүй» гэв.

Эдүгээ дэлхийн янз бүрийн хотод террорын ажиллагааны аюулыг бүрмөсөн арилгах аргагүй. Гэвч аюулыг аль болохоор зөлрүүлж болно гэсэн дүгнэлт «Оросын дуу хоолой» радиогийн зохион явуулсан санал шүүмжлэлд оролцсон шинжээчид хийжээ.