АНУ-ын эрх баригчид «Пэтриот» зенит-пуужингийн цогцолборын хоёр батарейг Иорданид Сири улсын хил орчимд байрлуулахыг сайшаасан тухай саудын аравийн «Аш-шарк аль-Аусат» сонин иорданийн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 3-р сарын 22-нд Иорданид хийсэн айлчлалын үеэр тус улсын удирдлагаас мөн цогцолбрыг нутаг дэвсгэрт нь байрлуулах хүсэлт тавьжээ. Эдгээр батарейг Катар, Кувейтээс Иорданид татан шилжүүлэх бололтой гэж сонины өгүүлэгт бичжээ. Урьд НАТО-гийн орнууд Турк улсыг сирийн хожмын пуужингийн цохилтоос хамгаалахаар «Пэтриот» зенит-пуужингийн батарейг тус улсад байрлуулсан билээ.