2013 онд хятадын түшмэдийн томилолт, тээвэр, албан ёсны арга хэмжээнүүдийн зардал 1,29 тэрбум доллар болно. Энэ нь өнгөрсөн оныхоос 20,4 сая доллароор бага байна гэж өнөөдөр «Жунго циннянь бао» сонин мэдээлжээ.

БНХАУ-ын сангийн яамны мэдээлснээр 2013 оны улсын төсөв илүү хэмнэлттэй ил тод байна. Одоо улсын албан хаагчдын томилолт, тээвэр, албан арга хэмжээний зардлын тухай мэдээлэл олон нийтэд хүртээлтэй болсон. 2012 оны 12-р сард ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин УТТ-ны хуралдаан дээр үг хэлж, ажлынхаа арга барилыг өөрчилж, ард олонд илүү ойртохыг хятадын бүх зиндааны түшмэдээс шаардсан юм. Тэрээр удирдах ажилтнуудад хандан тансаг амьдрахаас татгалзаж, янз бүрийн арга хэмжээний тоог цөөрүүлэхийг уриалжээ.