Японы парламентын дээд танхим сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа явуулахад Интернет сүлжээг ашиглахыг зөвшөөрөх хуулийг сайшаав. Интернетийг сонгуулийн өмнөх кампанит ажиллагаанд ашиглах явдлыг «ухуулгын мэдээллийг хяналтгүй тараах үйл », хууль зөрчсэн хэрэг гэж өнөө болтол үзэж байсан юм. Хууль цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнийг хянаж үзэх хэрэгтэй гэж эрх баригч Либерал-ардчилсан нам, сөрөг Ардчилсан нам болон шинэ намууд мэдэгджээ. Шинэ хууль ёсоор намууд ба нэр дэвшэгчид нийт олонтой харилцах бүх сүлжээ, сайт,блогдоо чөлөөтэй ухуулах үйл ажиллагаа явуулна. Вирусыг тархаахаас сэрэмжлэхийн тулд цахим шуудангаар мэдээллэл дэлгэрүүлэхийг хязгаарлана. Сонгогчид ямар нэг нам буюу нэр дэвшэгчийн талаар саналаа Интернетээр илэрхийлэх боломжтой болсон.