Өчигдөр Пакистаны цагдаагийн газар ерөнхийлөгч асан генерал Первез Мушаррафыг Исламабадын захад өргөөнд нь баривчласан тухай Ройтер агентлаг орон нутгийн телевизийн мэдээллээс иш татан уламжлав. 2007 онд онц байдал тогтоосон үед шүүгчдийг хууль бус баривчласан хэргээр Мушаррафыг баривчлав. Урьд шүүх дэнчингээр 4-р сарын 18 хүртэл чөлөөтэй байх боломж Мушараффад олгосон билээ. Өчигдөр өглөө генерал мөн хугацааг сунгахаар шүүхэд очив. Гэвч шүүх сунгахаас татгалзаж, хуучин ерөнхийлөгчийг баривчлах тогтоол гаргав. Тэгээд Мушарраф бие хамгаалагчдынхаа тусламжтайгаар оргож, өргөөндоо нуугдсан билээ.