Шувууны ханиадны халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь сүүлийн үед шувуудтай ердөө харилцаагүйг хятадын эрдэмтэд илрүүлэв. Өвчин ямар замаар халдаж байгааг одоогоос илрүүлж мэдээгүй гэж Хятадын өвчин сэргийлэх, хяналт тавих төвийн тэргүүлэх шинжээч Зэн Гуан хулээв. БНХАУ-д шувууны ханиадаар 17 хүн нас барав.

Одоо хятадын шинжээчид вирусын генетикийн бүтцийн оцлогыг идэвхтэй судлаж байна гэж хонконгийн ХМХ-үүд уламжлав. Вирусын генетикийн материалыг гурван төрлийн шувуунаас ялгаж авсан . Эдгээр шувуу Хөх мерний адагт болон Бээжин, Солонгосын хойгт суурьшсан гэж Ухань дахь Хуажуны ШУ, технологийн их сургуулийн профессор Сюе Юй мэдээлэв. Сүүлийн үеийн мэдээ баримтаас харахад Хятадад шувууны ханиадны халдвар авсан 87 хүний 17 нь нас баржээ. Халдвар авсан олонхи хүмүүс Шанхайд суудаг.