АНУ-ын Төрийн департамент болон БХЯ сирийн сөрөг хүчин ба түүний зэвсгийн асуудлаар өөр өөр байр суурь баримталж байна гэж «Нью Йорк таймс» сонинд бичжээ. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ Вашингтон сирийн сөрөг хучний эвсэлтэй нягт ажиллаж байна гэж мэдэгдэв.

Бусад улсаас самуун дэгдээгчдийг зэвсэглэж нааштай үүрэг гүйцэтгэж байна гэж дипломат ажилтан онцлов. «Эдүгээ АНУ-аас цэргийн тусламж үзүүлэхгүй байсан ч зэвсэг нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж байна гэж Төрийн департаментын тэргүүн хэлжээ.

АНУ сөрөг хүчний эгнээнд зэвсэглэж болом хүмүүсийг лавтай ялган олж чадах нь эргэлзээтэй гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Демпси өөрийн зүгээс мэдэгдлээ. «Сөрөг хучнийг тойрон тогтсон байдал хагас жилийн өмнөхөөс илүү ээдрээтэй байна» гэж тэрээр хэлэв.

Өнгөрсөн онд миний бие сирийн сөрөг хүчинд хэрэгсэл нийлүүлэх тухай тэр үед ТТГ-ын тэргүүн асан Дэвид Петреусын саналыг сайшаасан. Гэвч одоо би өөр саналтай байна гэж Демпси тэмдэглэн хэлжээ.