Гаалийн холбоонд нэгдсэн орнуудаас гадна гадаадын бүх иргэн 2005 оноос хойш Орос улсад гадаад паспортаар орох юм. Орос, Казахстан, Беларус Гаалийн холбоонд нэгдсэн юм. Хил орчмын нутгийн оршин суугчдад орох дүрмийг хөнгөвчлөнө. Өчигдөр ОХУ-ын еренхийлегч Владимир Путин гадаадын иргэдийг Орос улсад дан гадаад паспортаар оруулах тухай Холбооны цагаачлалын албаны саналыг дэмжив. Владимир Путин тус албаны захирал Константин Ромодановскийг хүлээн авч уулзаж, ийм практик үйл ажиллагаа 2015 оны 1-р сарын 1-нээс явуулж эхлэхийг санаачлав.

Энэ арга хэмжээ ЗСБНХУ бутраснаас хойш бий болсон ТУХН-ийн гишүүн орнуудад хамаатай юм. Хуучин ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон орнуудын иргэдийг Орос улсад оруулах шинэ арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж үүний өмнө ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин мэдэгдсэн билээ. Хяналт суларсан явдал Орос улсыг «дамжуур хашаа» болгож байна гэж Рогозин тэмдэглэв. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад оросын оршин суугчдын 66 хувь нь мөн шийдвэрийг дэмжиж байна.