«Ардчилалын хамтын нийгэмлэгийн» бага хурал сайд нарын хэмжээнд 4-р сарын 27-29 өдрүүдэд Монгол улсын нийслэлд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Хэд хэдэн улсын удирдагчид болон ГХ-ийн 40 орчим сайд түүнчлэн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи, Тавакуль Карман нар хоёр жилд нэг удаа зохион явуулдаг бага хуралд оролцоно.

4-р сарын 27-29-нд иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучууд, парламентын гишүүд, эвлэл нэгдэл зэрэг таван чиглэлээр хуралдаан хийх тухай ГХЯ мэдээлжээ. Ардчилсан нийгэм дэх боловсрол, авилгал, «арабын хавар», ардчилал ба мянганы хөгжлийн зорилго, интернет, чөлөөт хэвлэл нийтлэл зэрэг сэдэв бага хуралд оролцогчдын анхаарлын төвд байх болно.

АНУ, Польш улс хоёроос санаачилсан «Ардчилалын хамтын нийгэмлэгийн» анхны уулзалт сайд нарын хэмжээнд 2000 оны 6-р сард Варшав хотноо болсон билээ. Түүний дүнгээр дэлхийн 106 улс «Ардчилалын хамтын нийгэмлэг өөд» гэсэн тунхаглалд гарын үсэг зуржээ.