Хэлэлцээ хийхтэй холбогдуулан Пхеньяний тавьсан болзолыг хүлцэж үл болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна гэж «Йонхап» агентлаг мэдээлэв. БНАСАУ-аас хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар буурьтай алхам хийхгүй бол тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёсгүй гэж Керри сенатын хуралдаан дээр мэдэгдлээ. Гэвч БНАСАУ хэдэн долоо хоног дараалан сүрдүүлсээр байгаад одоо хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн нь сайхан мэдээ гэж Керри тэмдэглэв.

Айлган сүрдүүлэх өдөөн хатгах ажиллагаа явуулаад яриа хэлэлцээг сэргээхтэй нь холбогдуулан Умард Солонгосыг шагнах уламжлалыг өөрчлөх хэрэгтэй гэж тэрээр онцлов. Өчигдөр Умард Солонгос НҮБ-ын хоригийг хүчингүй болгож, АНУ Өмнөд Солонгос хоёр хойгт «цөмийн дайны бэлтгэлээс» татаглзах баталгаа өгөхийг шаардав.

Бээжингээс Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах зорилгоор хүчин чармайлт гаргана гэдэгт АНУ найдаж байна гэж Керри ахин мэдэгдэв. Умард Солонгосын байдал БНХАУ-ын удирдлагыг түгшүүлж байгаад саяхан Бээжинд хийсэн уулзалтуудын үеэр үнэмшсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ. Бээжин энэ чиглэлээр дэлхийн хамтын нийгэмлэгтэй ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ.