Урьд шөнө АНУ-ын Холбооны мөрдөн тагнах товчооноос Бостонд дэлбэрэлт үйлдсэн гэж мөрдөн байцаагчдын сэжиглэсэн этгээдүүд тусгадсан дүрс бичлэгийг веб-сайтдаа нийтлүүлэв. Урьд сэжиглэгдсэн хоёр хүний гэрэл зургийг бас нийтлэсэн билээ. Холбооны мөрдөн тагнах товчооны төлөөлөгч Ричард Делорье хэвлэлийн бага хурал дээр нийт олонд хандан эдгээр хүмүүсийн нэр усыг тогтооход туслахыг уриалав. Сэжиглэгдсэн нэгэн эрэгтэй хар, нөгөө нь цагаан кепи (саравчтай малгай) малгайтай байна Хоёулаа үүргэвчтэй. Тэсрэх зэвсэг үүргэвчдээ хийсэн байх гэж мөрдөн байцаагчид тааварлав.

Гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтлэснээс хойш хэдхэн цаг өнгөрсний дараа анхны мэдээлэл иргэдээс авна гэдэгт Холбооны мөрдөн тагнах холбоо найдаж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нэрээ дурдаагүй төлөөлөгч Ройтер агентлагад мэдээлжээ.Хэн нэгэн сэжиглэгдэгсдийг таних бололтой гэж Делорье хэлэв.

Даваа гаригт Бостонд олон улсын марафон гүйлтийн шувтаргаар хоёр дэлбэрэлт бараг нэг зэрэг нижигнэв. Гурван хун - хятадын эмэгтэй иргэн болон америкийн хоёр түүний дотор найман настай хүү амь үрэгджээ. Мөн 183 хүн шархдаж бэртэв. Холбооны мөрдөн тагнах товчоо гэмт хэргийг мөрдөн байцааж байна.