4-р сарын 25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо телевизийн гол гол сувгаар болон радио станцын долгионоор оросын оршин суугчдын асуултад шууд хариулах тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Арван жилийн туршлагынхаа уламжлал ёсоор төрийн тэргүүн «Владимир Путинтай шууд харилцах» ээлжит хөтөлбөрийн хүрээнд оросын оршин суугчдын улс орныхоо нийгэм-улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралыг хөндсэн асуултуудад хариулах юм.

Шууд харилцахаас хэдэн өдрийн өмнө call-төв ажиллаж эхлэдэг. Ерөнхийлөгчэд тавих асуултаа төвд утасдаж мэдээлж болно. Түүнчлэн асуултаа гар утсаар явуулж эсвэл moskva-putini. ru сайтад үлдээж болно. Энд Путинд олонтаа тавих асуултыг тоймлон нэгтгэх юм.