Хараат бус сэтгүүл зүй ОХУ-д ардчилалыг оновчтой хөгжүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэхэд зайлшгүй чухал гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр Москвад нээгдсэн Оросын сэтгүүлчдийн холбооны 10-р их хуралд оролцогчдод мэндчилгээ явуулав. «Сэтгүүлчийн шудрага үг их жинтэй» гэж Путин тэмдэглэв. ХМХ тоо өсөн нэмэгдвэл мэдээллийн шинэ технологи, боломж бий болж, хараат бус зоримог сэтгүүл зүй хэзээ хэзээнээс их шаардагдана гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Үйл явдлыг атгаг бус объектив үүднээс тайлбарлан сурвалжилж төдийгүй соён гэгээрүүлэх, иргэдийг авилгал, шудрага бус дур зоргын ажиллагаа, үндэсэрхэг үзэлтэй хийх тэмцэлд нэгтгэн нягтруулах нь чухал гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.