Оросын байлдааны нисдэг техник дэлхийн зэвсгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Жишээ нь Су-30, МиГ-29 зэрэг онгоцыг дэлхийн олон бүс нутаг юуны түрүүнд азийн орнуудад андахгүй. Алжир, Венесуэл, Малайзи, Вьетнам, Индонези, Хятад, Уганд зэрэг шинэ захиалагч бий болсноор оросын үйлвэрлэлийн байлдааны нисдэг техникийн эрэлт өргөжив. Удахгүй Бангладеш захиалагч болох байх. 2015 онд Як-130 нисэх онгоц тус улсад нийлүүлж эхлэх бололтой.

Азийн орнуудтай цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах нь оросын батлан хамгаалах - аж үйлдвэрийн цогцолборын компаниудын хувьд урьтлал болсон. Эдгээр улсад зэвсэгт хүчнээ шинэчлэн зэвсэглэхэд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргаж байна гэж Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов тэмдэглэн хэлээд

«Ийм нисдэг техник эдгээр улсад шаардагдаж байна. Оросын байлдааны онгоцуудын үнэ, чанар захиалагчдын шаардлагад нийцэж байна. Оросын онгоц үнэтэй боловч америкийн буюу францынхаас хямд юм. Түүнээс гадна чанар сайтай. Иймээс олон асуудал, түүний дотор хилийн асуудлыг шийдвэрлээгүй Зүүн-өмнөд Азийн орнуудаас оросын нисдэг техникт гойд анхаарал тавьж байна. Нөгөө талаас оросын компаниуд тэнд  үйл ажиллагаа амжилттай явуулж, МиГ, Су ангилалын онгоцуудаа сайн сурталчилж байна» гэв.

Су-30, Миг-29-г бодоход Як-130 оросын сургалт-байлдааны цоо шинэ онгоцыг дэлхий даяар сайн мэдэхгүй байна. Гэвч энэ онгоц экспортын өргөн хэтийн төлөвтэй, хосгүй шинж чанартай. Як-130 хоёр үүргийг хослуулж, Цэргийн нисэх хүчний нисэгчийг бэлтгэхэд сургаж сургуулилах болон дайрагчийн үүрэг гүйцтгэж мэднэ. Оросын засгийн газрын дэргэдэх Цэрэг-аж үйлдвэрийн комиссын  Олон нийтийн зөвлөлийн гишүүн Виктор Мураховский хэлэхдээ

«Онгоцны бүхээгийн радио цахим тоног төхөөрөмж байлдааны онгоцны аэродинамик, зэвсэг хэрэглэх арга барилыг зохиож сургуулилах боломж олгож байна. Тэр хөнгөн дайрагч онгоцны хувьд цаг уурын ерийн нөхцөлд янз бүрийн зэвсэг хэрэглэж болно. 4-5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг бодоход Як -130 онгоцны бүхээгийн радио цахим тоног төхөөрөмж тийм хүчирэхэг биш байна. Гэвч орон нутгийн мөргөлдөөн буюу террорын эсрэг ажиллагаанд ийм зэвсэг хэрэглэнэ. Илүү хүчтэй тоног төхөөрөмж шаардагдахгүй» гэв.

Як- 130 орчин цагийн сөнөөгч онгоцоос бараг хоёр дахин хямд юм. Энэ нь түүнийг хосгүй шинж чанартай болгож байна. Бангладештэй байгуулах хэлэлцээр Як-130 онгоцыг гадаадын зах зээлд гаргах замаар хийх анхны алхам болно. 2012 оны дундуур мэдээлснээр Рособоронэкспорт сүүлийн 7 жилд байлдааны 20 тэрбум долларын өртөг бүхий 290 онгоц гадаадад нийлүүлжээ. «Су», «МиГ» ангилалын онгоцууд экспортын үлэмж хэсгийг эзлэв.